Дөрвөн улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжжээ
2017 оны 12 сарын 21
Засгийн газрын хуралдаанаар зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Бүгд найрамдах Жибути улс, Сент Кристофер ба Невисийн холбооны улс, Бахамын хамтын нөхөрлөлийн улс, Белиз улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Манай улс одоогийн байдлаар 186 улстай дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51350
0 эможи