Эрчим хүчний сайд уурхайнуудын өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулахыг даалгалаа
Эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит 32 ААН, байгууллагууд өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд оролцсон. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын өвөлжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудын өвөлжилт хэвийн, төлөвлөгөөний дагуу 98-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар гүйцэтгэх захирлууд мэдээлэл, танилцуулга хийв.
Дулаан цахилгааны станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл мөн шуурхай зөвлөгөөнд оролцож, нөхцөл байдлаа танилцуулсан. Уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа боловч зарим өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулахыг эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн ДЦС-уудад анхааруулав.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн хэд хэдэн зүйлийг үүрэгдсэн. Үүнд:
- Үндэсний Аудитын газраас ирсэн дүгнэлтийн дагуу хэрэгжилтийг биелүүлэн ажиллах
- Авлигалай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн дагуу ажил зохион байгуулах, биелэлтэд хяналт тавин ажиллах
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ААН-үүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах
- Улсын комисст давхар хяналт тавин ажиллах зэрэгт үүрэг өглөө.
Шуурхай зөвлөгөөнд ирсэн төлөөлөгчдөд хандан хариуцлагын тогтолцоог өндөрт тавин ажиллахаа салбарын сайд анхааруулсан.Албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг зөрчил гаргавал дүрэм, журмын дагуу шийдэх болно гэдгийг анхааруулав.