Гурван яамны ТНБД-ыг томилно

2017 оны 12 сарын 18

Arslan.mn

Засгийн газар гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг өөрчиллөө. Засгийн газар энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар БСШУСЯ-ны ТНБД Ж.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний томилгоог хууль бус гэж Төрийн албаны зөвлөлөөс үзсэн байна. Мөн энэ өдөр Сангийн яамны ТНБД Б.Нямааг ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн энэ сарын 13-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД Л.Баяртулгыг ажлаас нь чөлөөлөв. Тэрээр удаан хугацаагаар суралцахаар болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл байна.

Тэгвэл одоогоор суудал эзэнгүй байгаа дээрх гурван яамны Төрийн нарийн бичгийн даргыг ойрын хугацаанд томилно гэдгийг эх сурвалж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51220
1 эможи
keyboard_arrow_up