Х.Баделхан: НЗДТГ-тай хамтран орон сууцыг дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд уригдан оролцлоо. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын барилгын салбарт 1960-аад оны эхэн үеэс угсармал байшингийн үйлдвэрлэлийн эх суурь тавигдаж, улмаар 30 шахам жил хөгжих хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинат-1 (БҮК-1)нь Улаанбаатар хотод  орон сууцны шинэ хорооллуудыг сүндэрлүүлэхэд  түүхэн үүрэг гүйцэтгэснийг манай салбарынхан мартаагүй.  Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ зууны шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа энэ цаг үед БҮК-1 төслөөр хэрэгжүүлэх  угсармал барилгын үйлдвэрлэл ашиглалтад орж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм” хэмээн онцлоод барилгын материалын үйлдвэрлэл, барилгын хөгжилд шинэ эрин үе нээж байгаа “Эрэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүссэн юм.

“Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр аж.  “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбат төслийн хүрээнд барих угсармал барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэйгээс гадна дулаан алдагдал багатай учир эдийн засгийн хэмнэлттэйг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51195
0 эможи
keyboard_arrow_up