БХБЯ: Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ГУРВАЛСАН ГЭРЭЭ байгуулав

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-ын дэргэдэх  Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд  яам, агентлаг, нийслэл, дүүргүүд болон орон нутаг дахь төрийн байгууллагуудад  ажиллаж эхэлсэн билээ.

Үүний дагуу БХБЯ ажиллах тус дэд зөвлөлийн гишүүд өнөөдөр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний Албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн В.Чимидсүрэн, В.Мөнгөнцэцэг, С.Энхбадрал нар гарын үсэг зурсан юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн Сайд, АТГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаартай   хамтарсан тушаалаар Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг баталсан байдаг. Журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулалтаар сонгосон байдаг. Дэд зөвлөлийн  гишүүн тус бүр  БХБЯ дээр ажиллах хугацаандаа гурван чиглэлээр хяналт тавьж ажиллах юм.

Тухайлбал, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж шаардлагатай тохиолдолд зөвлөмж өгч ажиллах юм. Мөн төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавина. Түүнчлэн нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50653
0 эможи
keyboard_arrow_up