ЗГ: Сургууль, цэцэрлэгийн анги, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана

2017 оны 12 сарын 03

Агаарын бохирдлыг бууруулахад дорвитой, цогц арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж "Утааны эсрэг ээж аавууд" ТББ жагсаал хийлээ.

Arslan.mn

ТББ-ийн зүгээс утаа гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэлд нөхөн олговор олгох, эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авахыг шаардлаа. Мөн Түрээсийн орон сууц хөтөлбөрийг шуурхайлж, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой үр дүн гаргах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа юм. Харин Засгийн газар  ээлжит бусаар хуралдаж сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангахад дөрвөн тэрбум төгрөг төсөвлөх шийдвэр гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50587
0 эможи
keyboard_arrow_up