Д.Цогтбаатар сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
2017 оны 12 сарын 03
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар тус улсад энэ сарын 3-5-нд албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудыг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоог зогсолтгүй урагшлуулах талаар санал солилцох юм. Мөн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлж, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50585
0 эможи