С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргана

2017 оны 12 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.  

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн нууцлалын зэрэглэлийн талаар мэдээлэл хийлээ. 

Мөн хавтаст хэргийн материалаас 74 хуудсыг нууц хэвээр үлдээх аж.

Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуухад"Шуухийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий гэв. 

Ц.Нямдорж: УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүн ял шийтгүүлсэн. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргажээ. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон байна.

Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууц үлдэж байгаа аж. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах, өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах бооломжтой. Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуултад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Шуухийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц бий. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч бүрэлдэхүүнээ даргалсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах бооломжтой.

Хоёрдугаарт, хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50539
1 эможи
keyboard_arrow_up