Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
2017 оны 11 сарын 28
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог зогсолтгүй урагшлуулах, цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцоно.
Мөн олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар харилцан ярилцана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50338
0 эможи