Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2017 оны 11 сарын 26

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээх 93 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөгийн хөгжил дэвшил бүхэн бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар бүтсэн гэдгийг бид мартах учиргүй. Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолоо, анхдугаар Үндсэн хуулиар баталгаажуулсан түүхэн энэ өдрийг үеийн үед санах учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд ард иргэддээ хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ онцолсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50226
0 эможи
keyboard_arrow_up