Ж.Бат-Эрдэнийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

2017 оны 11 сарын 26

Arslan.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийг  хөдөлмөрийн гавьяаны  улаан тугийн одонгоор шагналаа. Ж.Бат-Эрдэнэ нь ОХУ-ын Новосибирск хотын Электро-инженерийн институтийг Системийн инженер мэргэжлээр төгссөн, магистр зэрэгтэй ажээ. ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтэд Мэдээллийн технологийн зөвлөх,  1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2003-2012 онд Мэдээлэл, холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга,  2012-2015  онд Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал, 2015 оны хоёрдугаар сараас Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ амьдаагийнхаа шагналыг нь гардуулахдаа “10-аад жилийн өмнө нэг салбарт хамтран ажиллаж байсан бол өнөөдөр мөн энэ салбартаа сайд, төрийн нарийн бичгийн дарга болон гар сэтгэл нийлэн ажиллаж байгаадаа баяртай байна” гэжээ. Дашрамд сонирхуулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50223
0 эможи
keyboard_arrow_up