Х.Баделхан төрийн зарим чиг үүргийг гэрээгээр шилжүүлэх асуудлаар ТББ-уудтай санал солилцов

2017 оны 11 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Төрийн байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллаар гэрээлэн гүйцэтгүүлэх болсон билээ. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн холбоодын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж төрийн зарим чиг үүргийг гэрээгээр хариуцуулах асуудлаар санал солилцлоо.

Түүний эхний очсон ТББ нь Монголын барилгачдын холбоо байлаа. Монголын барилгачдын холбоо нь 1990 онд үүсч байгуулагдсан өөртөө 10 шахам албатай, 950 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймаг хотод салбартай барилгын ууган мэргэжлийн холбооны хувьд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай салбарынхаа болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хэмжээнд хамтран өргөн цар хүрээтэйгээр ажилладаг юм. Барилгын салбарт гэрээгээр /Аутсорсинг/ хэлбэрээр ажиллаж байгаа ААН болон бригадуудыг бүртгэлж, онлайн сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх зэрэг олгох ажлыг хийж эхлээд байна. Товчхондоо өнөөдөр манай улсын хаана, ямар байгууллага болон хувиараа хэдэн хүн нийлж барилгын ажил хийгээд байгааг бүртгэлжүүлэх, хяналт тавих, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр нэгтгэх их ажлыг үүрч байгаа салбарыхаа ууган ТББ билээ. Тус холбооны зүгээс сайдтай санал солилцохдоо илэрхийлсэн гол санал нь онлайн сургалтал хамрагдсан хүмүүстээ хяналтын карт олгож баталгаажуулах, бүртгэлжүүлэх, үүнийгээ барилгын салбарт ажил эрхлэхэд нь шалгуур үзүүлэлт болгодог байх явдал байв. Товчхондоо, хөдөлмөр хамгаалалт, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх олгох ажлыг дээрх хуульд заасан чиг үүргээр гэрээлэн хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн юм. Сайд тус холбооны ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлж яамны зүгээс бодлогын хэмжээнд дэмжинэ гэв.

24-2Дараа нь тэрбээр Монголын барилгын үндэсний ассоциацийн үйл ажиллагаатай танилцлаа. Эгнээндээ 150 гаруй гишүүн компанитай, гишүүн байгууллагуудынхаа ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж төлөөлж чаддаг энэ ТББ нь барилгын салбарын нийт бүтээн байгуулалтын ажлын 80-90 хувийг нь бид хийсэн гэж бахархалтайгаар хэлж байлаа. Тэд зөвхөн ассоциацийн хүрээнд бус барилгын салбараа, улс орны эдийн засгаа өргөн хүрээнд харж, төр, засгийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа ипотекийн зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх, моргэйжийн зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн эх үүсвэр,  зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлэнажил хэрэгч, алсын хараатай халуун яриа өрнүүлэв. Зах зээлийн нөхцөлд барилгын салбар хамгийн их эрсдэлд ордог болохоор тэрхүү хатуу шуургыг олонтаа давсан эдгээр манлайлагчид салбарын зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх ажилд хуулийн хүрээнд бүх талаар оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн. Сайд болон ассоциацийнхан нийгмийн шударга ёс, хууль эрх зүйн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж аль ТББ ямар чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжтойгоо шийдвэрлэх нь хамгийн зөв зүйтэй шийдвэрт хүргэнэ гэдэг дээр санал нэгдлээ.

Дараа нь барилгын салбарт хэрэглэж буй барилгын материалын 60 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, ОХУ-д бараа бүтээгдэхүүнээ экспортлохоор гэрээ хэлцлээ хийж эхэлсэн сайн мэдээгээр угтсан  Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны ажилтай танилцлаа.  Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг тус холбоонд гэрээгээр шилжсэнээр шаардлага хангаагүй боловч хууль бус аргаар “зөвшөөрөл олж авах” бус мэргэжлийн холбооны нарийн шүүлтүүрээр ямар ч хүнд сурталгүйгээр 756 үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжид ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж.

Мөн мэргэжлийн бус хэнийг ч хийдэг ажилдаа халгаахын аргагүй өвөрмөц онцлогтой, нарийн мэргэжлийн холбоо ч гэж хэлж болохоор Монголын архитеторуудын эвлэл  болон Монголын барилгын салбарын “шигшээ багийнхан” гэж нэрлэж болох шавхагдашгүй баялаг туршлагатай ахмадуудаас бүрдсэн барилгын ажлын бүх төрлийн норм стандарт, магадлал, экспретиз, чанарын баталгаажуулалтыг эх орныхоо хаана ч газар дээр нь очиж хийдэг Монголын барилгачдын үндэсний холбоотой танилцлаа. Энэхүү ТББ нь анх 11 холбооноос бүрдсэн Үндэсний хэмжээний нэгдсэн холбоог байгуулжээ. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан холбоод нь тарж, гарсаар арав гаруйхан хүнтэй энэ холбоо түрээсийн байранд ямар ч ажил өгсөн хийхэд бэлэн гэсэн эрч хүчээр дүүрэн сууна. Учир нь тэдний чаддаг ажил, мэддэг мэдлэг, хуримтлуулсан туршлага нь мөнгөөр үнэлэхийн аргагүй төдийгүй өнөөдрийг хүртэл сэтгэлийн гал нь бөхөөгүй “Төрд бид хэрэгтэй” гэсэн  итгэл найдвараар сайдаа угтсан юм. Ийнхүү УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, чадамж боломжтой газар дээр нь танилцаж төрийн байгууллагын одоогийн гүйцэтгэж байгаа чиг үүргээс алийг нь хэрхэн хийж гүйцэтгэх боломжтой талаар санаа бодлыг нь сонслоо.

24-324-4

Үр дүнд нь дээрх төрийн бус байгууллагууд зөвшилцөх, сонгон шалгаруулалтад оролцох замаар төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх боломжтой гэдэг дээр санал нэгдэж хүнд суртлыг багасгах, хариуцлагыг тодорхой эзэнтой болгох, мэргэжлийн ажил үйлчилгээний эрх олгох болон хяналт тавих ажлыг мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах замаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэв.

24-5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50205
1 эможи
keyboard_arrow_up