Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагуудын албан тушаалтнуудад эрх зүйн сургалт зохион байгуулав

2017 оны 11 сарын 22

PhotoЭрчим хүчний яамнаас салбарын төрийн өмчит байгууллагуудын албан тушаалтнуудыг чадавхижуулах, хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар тус тус сургалт зохион байгуулав.

Сургалтад салбарын төрийн өмчит 28 байгууллагын 100 гаруй албан тушаалтнууд оролцсон, цаг үеэ олсон арга хэмжээ болсон бөгөөд хичээлийг тухайн чиглэлээр салбартаа тэргүүлэх, мэргэшсэн багш нар заав.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50091
0 эможи
keyboard_arrow_up