Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байна

2017 оны 11 сарын 13

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног” өнөөдөр эхэллээ. Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр уг эмэнд тэсвэртэй “супер бичил биетнүүд” бий болж дараагийн удаа антибиотик хэрэглэхэд эмчилгээ ямар ч үр дүнгүй болох аюултай.  Уг долоо хоног энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.

Нээлтийн үеэр ЭМ-ийн сайд  Д.Сарангэрэл “НҮБ-аас антибиотикийг зохистой хэрэглэдэг болгохоор долоо хоногийн аянг өрнүүлж байна. Бид антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байна. Антибиотикийг дураараа, хэмжээ, хязгааргүй хэрэглэснээр ямар нэгэн өвчин туслаа гэхэд ямар ч эм үйлчлэхгүй болох магадлалтай. Тиймээс антибиотикийн зохистой хэрэглээг хэвшүүлэхэд иргэд, эрүүл мэндийн яам ажиллах шаардлагатай” гэлээ.

Аян хүрээнд дараах гурван уриалгыг гаргасан. Нэгдүгээрт, зөвхөн эмчийн бичиж өгсөн антибиотикийг хэрэглэх. Эмчилгээгээ дутуу орхилгүй бүрэн, гүйцэд хийлгэх. Хоёрт, нянгийн тархалтаас сэргийлэх, антибиотикийн хэрэглээг хязгаарлахын тулд эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадлыг хэвшүүлэх. Гуравдугаарт, антибиотикийг хариуцлагатай хэрэглэхэд найз, гэр бүлийнхэндээ туслах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49547
0 эможи
keyboard_arrow_up