У.Хүрэлсүхийн сайд нар амралтгүй ажиллаж байна

2017 оны 11 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нараа амралтгүй ажлаар шахсаар байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд, нийгмийн тодорхой асуудлууд шийдлээ хүлээж буй энэ өдрүүдэд сайд нар  амралтын өдрүүдээр хүртэл ажилласаар байгаа юм.

Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Замтээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар нүүрсний экспортын биет хэмжээ буурч байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллав. Сайд нарын зүгээс нүүрсний экспорт буурч буй шалтгаан нөхцөлтэй газар дээр нь очиж танилцах замаар цаашид явуулах бодлогын арга хэмжээгээ тодорхойлохыг зорьж байна.

Мөн өнгөрөгч бямба, ням гаригуудад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг малчдын өвөлжилтийн байдал болон өвс тэжээлийн бэлтгэл, хүнсний нөөцийн салбарын асуудлаар Сэлэнгэ аймагт ажиллалаа. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. ШинэЗасгийн газрын сайд нар ажлаа аваад удаагүй байгаа ч салбарынхаа бодлогын хүрээнд шийдэх шаардлагатай асуудлууд дээр анхаарал тавин ажиллаж байгаа нь энэ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49520
0 эможи
keyboard_arrow_up