Литва Улсад 90 хүртэл хоног визгүй зорчино

2017 оны 11 сарын 09

гадаад пасспорт зурган илэрцүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна.

Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээр нь уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, байгаль орчин, аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49345
0 эможи
keyboard_arrow_up