Ж.Бат-Эрдэнэ сайд орон нутгийн замын нөхцөл байдалтай танилцжээ

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа юм. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн авто зам засвар арчлалтын компаниуд 24 цагийн турш  бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна. Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан баг  Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлд гулгаа үүссэн, цас ихтэй байгаа зам даваануудтай биечлэн танилцаж тухайн чиглэлд ажиллаж байгаа авто зам засвар, арчлалтын компанийн удирдлага, ажилтнуудтай уулзан газар дээр нь чиглэл өгчээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
49258
1 эможи
keyboard_arrow_up