Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг Арабын хөгжлийн Кувейтийн санд хүргүүлэхийг зөвлөв

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн, БХБ-ын Сайд Х.Баделхан Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Альфадхлийг өчигдөр хүлээн авч уулзаж, салбарын тэргүүлэх асуудлууд болон Төв цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлаар санал бодлоо солилцлоо.

Сайд Х.Баделхан танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Кувейтийн сангаас Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн авто зам, Тайширын Усан цахилгаан станцыг барихад, түүнчлэн, өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд болон тус аймгийн нэгдсэн эмнэлэгийг яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангахад тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийллээ. Тэрбээр Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ирээд 1-т төв цэвэрлэх байгууламжийг цогцоор шинэчлэх асуудал, 2-т моргажийн зээлийг олгох, 3-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах зэрэг ажлуудыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж, ялангуяа Төв цэвэрлэх байгууламжийн хувьд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд босгохоор ажиллаж байгаа тухайгаа ярилаа. Мөн моргэйжийн зээлийн олголт зогссоноос орон сууцны худалдан борлуулалт мөн зогсонги байдалд орсон нь салбарын эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлж байна хэмээн салбарын эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гол нь хөрөнгө оруулалтын ихээхэн хэмжээгээр шаардлагатай байгааг мэдээлж, Элчин сайдаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Элчин сайд Эрхэмсэг ноён Халид Яатийм Альфадхли Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд уг албан тушаалд томилогдсонд баяр хүргэн, амжилт хүсээд би таныг дотны анд, найз, ахыгаа гэж боддог, цаашилбал, Монгол Улс, Кувейт Улс найрсаг харилцаатай улс тул та санаа зовох зүйлгүй хүсэлтээ тавьж болно хэмээн дээрх хүсэлтийг хүлээн авч, ТЭЗҮ нь бэлэн байгаа Төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дэд бүтцийн санхүүжилтийн асуудлыг өнөөдөр Арабын хөгжлийн Кувейтийн санд уламжлахаа амлав.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамыг албан ёсоор төслүүдээ Арабын хөгжлийн Кувейтийн санд хүргүүлэхийг болон моргажийн зээлийн асуудлыг ирэх онд Монгол Улсад болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр хэлэлцүүлэхийг зөвлөв.

Кувейт Улсад 2017 оны 5 дугаар сард болсон Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын анхдугаар хуралдааны үеэр Түлэнхийн төвд Кувейтийн сангаас буцалтгүй тусламж үзүүлэх баримт бичигт холбогдох талууд гарын үсэг зурсан. Энэ мэтчилэн 2018 онд Улаанбаатар хотноо болох ээлжит хуралдааны үеэр барилга, хот байгуулалтын салбарт тодорхой баримт бичигт гарын үсэг зурах чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49218
0 эможи
keyboard_arrow_up