Ерөнхий сайдын ШИЙДВЭР хэрэгжиж ЭХЭЛЛЭЭ

2017 оны 11 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн.
Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг бүрэлдэнгүүт хамгийн түрүүнд энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм.
Энэ дагуу Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д өөрчлөлт орлоо

"Шүүх эмнэлгийн төлбөрт эмчилгээний журам"-д өөрчлөлт орсноор насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүйгээр шуурхай үйлчлэхээр боллоо.

2017 оны эхний найман сарын байдлаар 1188 хүүхэд Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ханджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49108
1 эможи
keyboard_arrow_up