Арслан Ц.Содномдоржид “Land cruiser 200” автомашин бэлэглэлээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглосон хүчит 512 бөхөөс ес даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн Цэдэвийн Содномдоржид наадмын албан ёсны түнш “Тоёота моторс” корпораци “Land cruiser 200” автомашин бэлэглэлээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Хорооны орлогч дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Тоёота моторс” корпорацийн удирдлагууд автомашины түлхүүрийг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа.
“Тоёота моторс” корпораци Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд автомашин бэлэглэдэг болсоор дөрөв дэх жилтэйгээ золгож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.