Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

2017 оны 7 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Ма өөр ажилд шилжиж буйтай холбогдуулан манай улсад сүүлийн удаа ажиллаж, Монгол Улсын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн явцыг мэдээлэхэд оршиж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, ОУВС-тай цаашдаа ч тууштай хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засагт тулгараад байсан өрийн хямралыг даван туулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Ерөнхий сайдын манлайлал онцгой ач холбогдолтой байсныг ОУВС-гийн төлөөлөгч тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49081
0 эможи
keyboard_arrow_up