Эрчим хүчний сайд П.Ганхүү Сүхбаатар дүүрэгт ажиллав

2017 оны 3 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлд ажиллаж байна. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү өчигдөр Сүхбаатар дүүрэгт ажиллаж,  Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилттэй танилцсан юм. Мөн дүүргийн тулгамдсан асуудлуудыг сонсож, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ажлуудын талаар мэдээлэл авсан юм.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н. Энхболд хэлэхдээ “Манай дүүрэг нийт 20 хороотой. Цахилгааны шөнийн тариф тэглэсэнтэй холбоотойгоор 15 – 20 дугаар хороонд хүчдэлийн уналт ихэссэн бөгөөд 255 өрх айл тог цахилгаангүй байна. Харин дулааны хувьд хүндрэл, ачаалал багатай, хэвийн байна” гэв. 

Ажлын хэсэг дараа нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зусланд байрлах “Агаарын 555 дугаар станц”-д очиж ажиллав. Энэ орчимд нийт 256 өрх айл хамаардаг бөгөөд хүчдэлийн уналт ихтэй бүсэд ордог аж.  

2017 онд ЭХЯ-ны зүгээс хүчдэлийн уналттай болон эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг тог цахилгаанд холбож, шинэчлэхээр нийт 41 багц ажлыг төлөвлөөд байгаа. Энэ дунд “Агаарын 555 дугаар станц” орчмын 260 орчим айл өрх багтсан гэдгийг ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох хэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 41 багц ажлын хүрээнд нийт 5814 өрх айлыг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Тавдугаар сараас бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр товлоод байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49074
0 эможи
keyboard_arrow_up