Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ

2017 оны 4 сарын 03

Өнөөдрийн хуралдаанаар манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм. 

Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёр дугаар бага хурлын бэлтгэлийг хэрхэн хангах талаар ярилцахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Азийн түншлэлийн хуралдаан нь өнгөрсөн оны 11-р сард БНЭУ-ын Нью Дели хотноо хуралдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын дараа чуулж байгаагаараа өндөр ач холбогдолтой” гэж тэмдэглэлээ.

Азийн түншлэлийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонези, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ , олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрар болон манай улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байнагэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49060
0 эможи
keyboard_arrow_up