Сайд, дарга нарыг ажилдаа хариуцлагатай хандахыг сануулав

2017 оны 4 сарын 17

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдав.

Зөвлөлийн ээлжит хурлаар, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлын явцыг танилцуулан үнэлэлт, дүгнэлт өгсөн юм.

 

Хуралдаанаар “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин болох” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн явц, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийн тайланг танилцууллаа. Мөн аймаг, нийслэлийн  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг үнэлэх ажлын явц, үр дүн, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49058
0 эможи
keyboard_arrow_up