Барилга, нийтийн аж ахуйн салбарынхны зөвлөгөөн эхэллээ

2017 оны 4 сарын 29

“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” Төрийн ордонд эхэллээ.  Зөвлөгөөнд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илгээлт хүргэснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат уншиж гардуулж өглөө.

Инженер, техникийн ажилтнууд, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөл зохиогчид болон үе үеийн ахмад барилгачид, салбарын мэргэжилтнүүдэд Ерөнхий сайд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн байна.

Илгээлтэд “Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө хүн амын орон сууцны хэрэгцээг хангах, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөв, гадны хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээ барьж байгуулан, иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг хөгжүүлэх, улмаар барилга угсралтын ажлын хугацааг багасгах, зардлыг бууруулах зэрэг ажилд онцгой анхаарч байна.

Манай улсын бүтээн байгуулалтын гол талбар болох барилгын салбарынхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ гадаад улсад экспортлох эхлэл тавигдаж байгаа нь энэ салбарын түүхэнд бичигдэх, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж байна.

Монгол Улсын Засгийн газраас барилгын салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх аливаа шинэлэг арга хэрэгсэл, дэвшилтэт техник, технологийг бүх  талаар дэмжих болно. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, бага, дунд орлоготой иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулан орон сууцжуулах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх зэргийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, цаашид боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Иймд барилга, нийтийн аж ахуйн салбарын хамт олон Та бүхнийг Засгийн газар, салбарын яамтайгаа хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулахыг хүсье” гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49054
0 эможи
keyboard_arrow_up