БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо
2017 оны 6 сарын 09
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.06.09/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох тухай байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин Г.Чулуунбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49033
0 эможи