ФОТО: Гадаад дахь ЭСЯ-ын төлөөллүүд тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

2017 оны 11 сарын 03

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар  хамтран зохион байгуулж буй “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 03-нд  ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болж байна.

Arslan.mn

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм.

Arslan.mn

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас гадна  Монгол Улсын иргэд олноор оршин суудаг болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцож, харилцан туршлагаа солилцон, тулгамдсан асуудлаа ярилцах юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48996
0 эможи
keyboard_arrow_up