Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Кёнсаннамду мужийн төлөөлөгчидтэй уулзлаа

2017 оны 11 сарын 01

 

Эрүүл мэндийн яам, БНСУ-тай эрүүл мэндийн салбарт эрхтэн шилжүүлэн суулгах, сургалт солилцоо, анагаах ухааны шинэ технологи нэвтрүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажилладаг. Энэ хүрээнд өнөөдөр сайд Д.Сарангэрэл Кёнсаннамду мужийн эрүүл мэндийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар улаанбаатараас пусан хот руу шууд нислэг хийдэг болсонтой холбогдуулан Пусан руу эмнэлгийн шугамаар зорчих монгол иргэдийн тоо нэмэгдэж. Тиймээс  2 хотын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус мужийн томоохон эмнэлгүүдийг танилцуулах, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нэвтрүүлж, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо байгаа Кёнсаннамду мужийн төлөөлөгчид сайдад уламжиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48885
0 эможи
keyboard_arrow_up