ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарынханд ТӨРИЙН ДЭЭД шагнал гардууллаа
Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зарлигаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медиалаар шагнасан байна. Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн нар гардуулж, баяр хүргэлээ.
“Хүний гавъяат эмч” цолоор
1. Загд Гэрэлмаа – ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч
2. Пүрвээ Бат-Очир – БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны багийн эмч
3. Б. Кумаа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор
1. Очирбат Энхчимэг – ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч
“Алтан гадас” одонгоор
1. Батхүү Баасанхүү – ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч
2. Шарав Гарамжав – Монголын эм хангамжийн байгууллагын холбооны гүйцэтгэх захирал
3. Баттөмөр Дэлгэрмаа – ЗӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгийн эрхлэгч
4. Даш-Онолт Лхамсүрэн – Гранд мед эмнэлгийн Хүний нөөцийн албаны дарга
5. Чунт Мөнхцэцэг – ХӨСҮТ-ийн тархвар судлаач их эмч
6. Дугарсүрэн Нина – Жигжид сувиллын их эмч
7. Дорждагва Ганзориг – ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн
8. Далай Оюунцэцэг – Этернити дэнт шүдний эмнэлгийн эмч
9. Пүрэв Оюунцэцэг – ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
10. Нанжаа Цогзолмаа – ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн
11. Сүндэв Наранцэцэг – Тооройн оточ эмнэлгийн ерөнхий эмч
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
1. Цэвэгмид Түмэндэмбэрэл – УНТЭ-ийн мэдрэлийн их эмч
2. Дамдин Амарбаясгалан – ГССҮТ-ийн гэмтэл согог заслын эмч
3. Даваадорж Ариунаа – ГССҮТ-ийн асрагч
4. Дарамбазар Загдсүрэн – ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн сувилагч
5. Сандаг Насанжаргал – ГССҮТ-ийн рентгений техник