Засгийн газрын хуралдаанаар 2018 оны төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

2017 оны 10 сарын 26

Arslan.mn

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж ирэх оны төсвийг хэлэлцсэн билээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны  төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Маргааш Засгийн газрын хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 

Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол, Орос, Хятадын талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48605
0 эможи
keyboard_arrow_up