Отгонтэнгэр ууланд их хэмжээний цас овоорсон, сураггүй болсон иргэдээс ямар нэгэн ул мөр олдоогүй

2017 оны 10 сарын 23

Arslan.mn

Отгонтэнгэрт сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа ямар бүрэлдэхүүнтэй явагдаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Дуудлага ирсний дараа Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 4 алба хаагч, уулчдын холбооноос 3 уулчин, аймгийн нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, аймгийн Цагдаагийн газраас 10 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, нийт 55 хүн, 9 автомашинтайгаар 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа юм.

Arslan.mn

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 3 алба хаагч, Аврах тусгай ангийн 8 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, Давтан сургах, сэргээн засах төвийн 1 алба хаагч, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг, нийт  21 хүн, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэргээр өчигдөр орой нислэг үйлдэж, өнөө өглөө эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Arslan.mn

Arslan.mn

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм.​​​​​​​

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
48437
2 эможи
keyboard_arrow_up