Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө

2017 оны 10 сарын 21

ARSLAN.mn

Өчигдөр ажилдаа томилогдож, тамга тэмдгээ хүлээж авсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр хэд хэдэн асуудал ярив. Тодруулбал, Цагдаагийн албан тухай хуулиа биелүүлж ажиллахыг үүрэгдлээ. Мөн өмнө нь Хуульзүйн сайд болон цагдаагийн газрын удирдлагууд хоорондоо таарамжгүй байгаа байдал ажиглагдсан. Харин энэ өдрөөс эхлэн тийм асуудал байхгүй. Сайд өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлж байх хэрэгтэй гэв.

ARSLAN.mn

Хамгийн гол нь С.Зоригийн аллагын хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан хүмүүсийг хилс хэргээр яллачихаж байгаа юм биш биз хэмээн санаа зовж буйгаа дуулгав. Улмаар баримт нотолгоотой бүх мэдээллийг ил гаргаж, аллага захиалсан гэх хүнийг олон нийтэд маш хурдан зарлахыг үүрэгдлээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагатай шууд холбоогүй ч гэсэн анхаарах ёстой хэд хэдэн асуудал байгааг хэлэв. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр, Монголбанк гэх мэт төрийн өмчийн байгууллагуудыг хууль хяналт, цагдаагийн байгууллага шалгахүй байна гэлээ.

ARSLAN.mnARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48403
7 эможи
keyboard_arrow_up