Шинэ ЗАСГИЙН ГАЗАР ажилдаа оров

2017 оны 10 сарын 21

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос хойш сар хагасын дараа бүрдсэн шинэ Засгийн газар өчигдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.

Arslan.mn

Хуралдааны үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгааг шинэ сайд нар мэдээлсэн юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын хувьд энэ зун хуурайшилт ихтэй байсантай холбоотойгоор ургацын хэмжээ буурсан. Тиймээс 220 гаруй мянган тонн улаанбуудай ОХУ-аас импортлохоор төлөвлөжээ. Харин эрчим хүчний салбарын хувьд, нүүрсний уурхайнуудын өр авлагын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Эрчим хүчний сайд онцолсон. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газарт тулгарч байгаа эдийн засгийн гол сорилтууд, тэдгээрийг шийдэх гарц анхаарлын төвд байгаа юм. Сангийн сайдын мэдээлснээр 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байна. Санхүүжилтийн гүйцэтгэл 70 хувьтай байгаа гэсэн үг. Үүн дээр ирэх онд төлөх бондын төлбөрүүдийг нэмбэл нийт таван их наяд төгрөгийн төлбөрийг ойрын дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэх шаардлагатай юм. Эдгээр төлбөрийг санхүү хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох замаар хийж дуусгана гэдгээ Сангийн сайд мэдээлсэн. Улсын төсвийн алдагдал энэ оны эхний есөн сарын байдлаар 737 тэрбум төгрөгт хүрээд байна.

Arslan.mn

Харин бүтэн жилээр нь авч үзвэл алдагдлын хэмжээ 2.7 их наяд төгрөг байгаа юм. Энэхүү алдагдлыг нөхөн санхүүжүүлэхийн тулд дотоодоос санхүүжилт татахдаа өндөр хүү төлж байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үзэж байна. Үүнээс гадна олон улсад шинэ бондын танилцуулгыг хийж эхлээд гурав хоног болж байна. 2012 онд гаргасан "Чингис бонд"-ын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг ирэх онд хийхийн тулд ийнхүү шинэ бонд гаргахаар ажиллаж байгаа юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48391
0 эможи
keyboard_arrow_up