Парламентаас бүрдэж буй Засгийн газар ба сорилтууд

2017 оны 10 сарын 14

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноос хойш сар гаруйн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдуудын томилгооны асуудал нэг тийш цэгцэрлээ.

Arslan.mn

Өөрөөр хэлбэл эрх баригч МАН-д үүсээд байсан зөрчил намжиж байгааг ажиглагчид онцолж байна. Хэдий тийм боловч 100 хувь Парламентаас бүрдэж байгаа Засгийн газарт Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хэлэлцээ, бондын эргэн төлөлт гэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч байгаа юм. Засгийн газар ирэх оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байна. Энэ төлбөрийг хийхийн тулд шинээр бонд гаргах талаар Сангийн яам мэдээлж байв.

Шинэ бондын танилцуулгыг ойрын хугацаанд хийж магадгүй талаар ойрын эх сурвалжууд мэдээлсэн юм. Гол нь Монголын талын хүү “Хуралдай” бондын хүүгээс бага байх эсэх нь анхаарал татаж байна. “Хуралдай” бондыг гаргаж байсан үетэй харьцуулахад эдийн засаг харьцангуй сэргээд байгаа юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт оны эхний хагас жилд 5.3 хувиар өссөн бол гадаад валютын нөөц энэ оны зургаадугаар сараас хойш тогтмол өсөж, 1.6 орчим тэрбум төгрөгт хүрээд байна.

Хэдий тийм боловч 2017 оны төсвийг тодотгохдоо Засгийн газар 500 хүртэлх тэрбум төгрөгийг зарцуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Харин Олон Улсын Валютын Сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер "Давсан орлогоо зарцуулах биш хуримтлуулах нь чухал" гэж байр сууриа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48136
1 эможи
keyboard_arrow_up