АТГ-аас сайдад горилогчдыг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ
Шинэ Засгийн газарт ажиллах сайдуудаа Ерөнхий сайд бүлгийн хуралдаа танилцуулж, улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өгөөд байгаа. Түүнчлэн өчигдөр Засгийн газарт ажиллах сайдуудыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлуулахаар АТГ-т хандсан билээ. Тэгвэл АТГ-аас ЗГХЭГ-т хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.
Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу ирүүлсний дараа сайд нарынхаа нэрсийг УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Дараахь хүмүүс Засгийн газрын гишүүнд нэр дэвшээд байгаа юм.
Шадар сайдад Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат