Шинэ Засгийн газар 100 хувь УИХ-аас бүрдэнэ

2017 оны 10 сарын 11

Arslan.mn

Өнгөрсөн 7 хоногт парламент У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад томилсон.

Үндсэн хуулиар Ерөнхий сайд өөрийн танхимаа бүрдүүлэх онцгой бүрэн эрхтэй. Үүнийгээ ч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож байх үедээ тодорхой хэлсэн. Гэсэн ч хэдий ч энэ үгийг хадгалахад амаргүй байгаа бололтой учир нь Ерөнхий сайд танхимын гишүүдээ бүрдүүлж чадахгүй "гацаанд" ороод байна. 

Өчигдөр УИХ дах МАН-ын бүлэг Төрийн ордонд үдэш болтол хуралдсан байна. Гэсэн гэдий ч зарим нэр бүхий сайдад нэр дэвшигчдэд дээр тохиролцож чадаагүй байна. 

Одоогоор тодорхой болоод байгаа зүйл бол энэ удаагийн Засгийн газар 100 хувь УИХ-аас бүрдэх болоод байна. 

Дараах УИХ-ын гишүүд сайдуудын нэр тодроод байна. 

  1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
  2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
  3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
  4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
  5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
  6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
  7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
  9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
  10. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
  11. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

Харин дараах УИХ-ын гишүүдийг сайдаар томилоход МАН-ынхан нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй байна. 

  1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
  3. Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат
  4. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

Ж.Эрдэнэбатыг Засгийн газрыг огцруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар сайдын суудалд суухгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48015
0 эможи
keyboard_arrow_up