ТАНДАЛТ: Засгийн газрын бүтцэд багтах магадлал өндөр ЭРХЭМҮҮД
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар зөвшилцжээ.
Уг зөвшилцлөөр талууд сайдын суудлаа 7х8-ын харьцаагаар хувааж, нэр дэвшүүлэхээр болсон ч хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ эцэслээгүй гэх мэдээлэл гараад байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яамтай байсан. Энэ тоо өөрчлөгдөхгүй ч Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудлыг нэмэхэд 7х8-ын харьцаа хадгалагдаж байгаа юм.
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Энэ үеэр МАН-ын бүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж, эцсийн шийдлийг гаргах аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дэслэгч генерал Ц.Тогоог Батлан хамгаалахын сайд болгох сонирхол бий ч, Засгийн газраа УИХ-аас бүрдүүлж, хүчирхэг танхимтай болно гэх үгийг намынхандаа амлачихсан, мөн бүлэг дээрээ Б.Бат-Эрдэнэ сайдыг танхимдаа үлдээх санал гаргасан зэрэг нь эцсийн сонголт хийхэд түвэгтэй болгожээ.
Тандалтаар шинэ Засгийн газарт багтах өндөр магадлалтай эрхэмүүдийг танилцуулж байна.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх
- Шадар сайд Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Ц.Нямдорж (Ц.Нямдорж гишүүний хувьд татгалзсан гэх мэдээлэл бий)
- Батлан хамгаалах дэслэгч генерал Ц.Тогоо
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тодорхойгүй
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд тодорхойгүй
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Батзориг
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Д.Сарангэрэл
- Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Энх-Амгалан
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам- Д.Сумъяабазар
- Эрчим хүчний яам Ц.Даваасүрэн, П.Ганхүү,
- Эрүүл мэндийн сайд Т.Ганди, салбарын төлөөлөл яригдаж эхэлсэн
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг