ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн Захирал Шин Ян-Суг хүлээн авч уулзлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Су 2017 оны 09 сарын 25-27-нд хооронд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд өнөөдөр ноён Шин Ян-Сүг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Ноён Шин Ян-Сү Монгол улсад 7 жилийн дараа дахин ирж байгаа юм.
Ноён Шин Ян-Сү : Монгол улсад айчлан дахин ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд Монгол улсын засгийн газар бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьсон стратегийн хүчин чармайлтыг бодлого болгон хэрэгжүүлж байгаад баяр хүргэлээ. Мөн орон даяар Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж 40 гаруй хувьтай байгаа нь дэлхийн бусад оронд байгаагүй өндөр хувь гэдгийг онцлоод, 2020 гэхэд Элэгний С вирүсгүй улс болох зорилтод хүрэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.