У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо
2017 оны 9 сарын 26
МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо.
309 гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувийн буюу олонхийн санал авсан байна.
Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ.
Удирдах зөвлөлөөс Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар хаалттай хэлэлцүүлсэн юм.
Түүнчлэн энэ удаагийн МАН-ын IX Бага хурлаар:
- Намын их хурлаа 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийхээр товлож,
- Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, оролцох төлөөлөгчдийг сонгох журмыг батлаж,
- 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцжээ.
11 дүгээр сард болох МАН-ын Их хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэх аж
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47410
0 эможи