У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо
2017 оны 9 сарын 25
Хоёр өдөр үргэлжилж буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа.
УЗ-өөс Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. Өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ сарын 7-нд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад байгаа билээ. Одоо дараагийн танхимыг бүрдүүлэх эхлэл тавигдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47391
0 эможи