ЗГ: Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

2017 оны 9 сарын 21

“Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв.

Arslan.mn

Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц эрчим хүч хэмнэн, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэсэн урьдчилгаа судалгаа гарсан байна.

Энэ нь Дарханы дулааны цахилгаан станцын 2016 онд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээнээс хоёр дахин их эрчим хүчийг, 200 гаруй мянган өрхийн бүтэн нэг жилийн эрчим хүчний хэрэглээ, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэсэн үг юм. Мөн барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор өмнө нь хийсэн ажил, төслийн үр дүнгээс харахад 30-50 хувийн хэмнэлт гаргаж болохоор байна. Ингэснээр Монголд түгээмэл байдаг угсармал барилгатай ижил хэмжээтэй 144 барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бий болгох боломжтой гэсэн тооцоо гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47273
1 эможи
keyboard_arrow_up