Засгийн газар хуралдаж байна
2017 оны 9 сарын 13
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэж байгаа аж. Гэвч хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг ЗГХЭГ-аас нийтэд мэдээллээгүй байна.
Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсантай холбогдуулан өнгөрөгч долоо хоногт ээлжит хуралдаанаа зарлаагүй. Дашрамд дурдахад, Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолыг энэ сарын 7-нд баталсан ч дараагийн Засгийн газар томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэх хуулийн заалттай юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
46956
0 эможи