Эрчим хүчний сайд П.Ганхүү Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажиллав

2017 оны 6 сарын 19

Нийслэлийн гэр хорооллын тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2545 айл өрхийг тог цахилгаанд холбох ажил хийгдэж байна. УИХ дахь ЭЗБХ-ны дарга Д.Тэрбишдагва, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, төслийн явцтай танилцлаа. Тус дүүргийн 24-р хорооны хэмжээнд гэхэд 170 орчим айл өрхийг тог цахилгаанд холбох ажил хэрэгжиж буй бөгөөд 7 – 10 хоногийн дотор дуусгахаар төлөвлөснөө төслийн гүйцэтгэгч “Синчи ойл” ХХК-ийн ИТА-ны дарга Н.Болд ярьж байна. 2016 онд Чингэлтэй дүүргийн тог цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчинд холбосон бөгөөд энэ жилийн хувьд хүчдэлийн уналтын эсрэг арга хэмжээ авч байгаа юм. Иргэдийн зүгээс амьдралд хамгийн ойр, бодитой ажил хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүд болон Эрчим хүчний сайдад талархаснаа илэрхийлэв. Энэ онд нийт 6000 айл өрхийг тог цахилгаанд холбох бөгөөд 42 багц ажлыг 38 компани гүйцэтгэж байна. 

 


Эрчим хүчний яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44396
0 эможи
keyboard_arrow_up