Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан боллоо

2017 оны 4 сарын 07

Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Монгол улс, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын холимог хоёрдугаар хуралдааныг өчигдөр /2017.04.06/ Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Монголын талын төлөөлөгчдийг Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Италийн талын төлөөлөгчдийг Бүгд найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфаротто нар тэргүүлэв. 

Хуралдаанаар хоёр тал тус тусын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад бодлого, хөгжлийн чиг хандлагын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. 

Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, эрчим хүч, байгаль орчин боловсрол, соёл шинжлэх ухаан, зам тээвэр, барилга хот байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллахаар талууд тохиролцов. Итали улсын дэвшилтэт технологийг Монголын мал аж ахуйн гаралтай түүхий эдтэй хослуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөрш орнуудын зах зээлд экспортлох замаар харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өрнүүлэхээр болов. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Итали улсын талтай хамтран ажиллах, туршлага судлах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй нөхцөлөөр Итали улсаас авах зэрэг асуудлыг тохиролцов.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Энэ удаагийн хуралдаанаар Монгол, Италийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, боломжит бүхий л чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал солилцож, үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байна. Хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, соёл, боловсрол, эрүүл мэнд, барилга, зам тээврийн салбарын харилцааг идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдлээ. Хуралдаанд Италийн томоохон мэргэжлийн холбоодын удирдлага оролцсон нь чухал ач холбогдолтой боллоо. Хуралдааны хүрээнд зохион байгуулагдсан Бизнесийн чуулга уулзалт хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан мэдээлэл солилцох таатай боломж олгосон. Цаашид хоёр орны эдийн засгийн харилцааны тулгуур болсон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бүх талаар хөхүүлэн дэмжихийн төлөө хоёр орны Засгийн газар, холбогдох яамд идэвх санаачилгатай ажиллаж, энэ хуралдаанаар хэлэлцсэн асуудал, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг тэрээр онцлов.

Монгол, Итали улсын Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдааны дүнгээр протокол гаргаж, Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд найрамдах Итали улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны Санамж бичигт /2017.04.06 / талууд гарын үсэг зурав.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42308
0 эможи
keyboard_arrow_up