ЗГ-аас 8.25 хувийн хүүтэй “Хуралдай” бонд гаргана

2017 оны 3 сарын 07

-“Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ийн хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлжээ-

Энэ сарын 21-ны өдөр Монголын Засгийн газар 580 сая ам.долларыг өрөө төлөх ёстой. Хэрэв төлж чадахгүй бол Монгол дэлхийд дефолт зарлахад хүрнэ. Тиймээс энэ өрийг наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад төлөх хэрэгтэй болж байна.

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 580 сая ам.долларын өрөө төлж чадах уу. Зээлдэгчид ч, хөрөнгө оруулагчид ч, бусад улс орнууд, мөн монголчууд өөрсдөө ч үүнийг анхааралтайгаар ажиглаж байна.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээр хийсний дараа Сангийн яамны ажлын хэсгийнхэн хөрөнгийн бирж хөгжсөн бүс нутагт ажилласны дүнд сар шинийн баярын өмнө “Хуралдай” бонд гаргахаар болсон гэх шинэ мэдээлэл цацагдсан билээ. Засгийн газраас бондын хүүг 5,75 хувь байхаар санал тавьсан ч хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс “Хуралдай” бондын хүү 8,75 хувь байх шийдвэрийг Засгийн газарт тулгасан. Бондын хүү 8,75 болсноор өмнөх бондын хүүгээс гурван пунктээр өссөн ч одоогийн нөхцөлд Засгийн газар хүүг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарц үлдсэнгүй.

Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын “Хуралдай” бондоор солих санал Монгол Улсын Засгийн газар Евробонд эзэмшигчдэд тавьжээ.

Евробонд эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргаж, долоо жилийн хугацаатай 8,75 хувийн хүүтэй 475 сая ам.долларын бондоор солихыг дэмжсэн байна.

Шинэ “Хуралдай” бонд гуравдугаар сарын 9-нд албан ёсоор олгогдох юм. Бондын хэлцэл албан ёсоор дуусгавар болсон бөгөөд бондын арилжааны менежерээр Хонконг дахь Credit Suisse, Лондон дахь JP Morgan ажиллажээ.

“ХУРАЛДАЙ” БОНДЫН НИЙТ ДҮН 600 САЯ АМ.ДОЛЛАР БАЙХААР ТООЦОЖ, 124 САЯ АМ.ДОЛЛАРЫГ 8,25 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙХААР ТАЛУУД ТОХИРОЛЦЖЭЭ 

“Хуралдай” бондын нийт дүн 600 сая ам.доллар байхаар тооцож, 124 сая ам.долларыг 8,25 хувийн хүүтэй байхаар талууд тохиролцжээ. Олон улсын зах зээлд нээлттэй арилжигдсан “Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ийн хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк 475 сая ам.долларыг солилцооны шугамаар босгож, удахгүй төлөх 580 сая евро бондын 82,5 хувийг төлнө гэсэн тооцоолол гаргажээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Засгийн газрын том төслүүдээ хөдөлгөх, эдийн засаг нааштай байна гэсэн эерэг төсөөллөөр энэхүү бондыг олгож байгаа гэдгийг зарим эдийн засагчид онцолж буй. Тиймээс Засгийн газар өрөө төлөх чадвартай, эдийн засгаа сэргээх эхний алхмуудаа хийсэн учраас цаашид санхүүгийн сахилга баттай байж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа гэдгээ хатуу санах учиртай. Ингэхгүй бол бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь тогтоогдож эхнээсээ аавын хаалга татаад эхэллээ.

2024 онд Монгол Улс 600 сая ам.долларын “Хуралдай” бондын өр төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл хагас жил тутам хүүгийн төлбөрийг барагдуулах аж. Ингэснээр 600 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрт Монгол Улс хагас жилд 26 сая ам.доллар буюу 65 тэрбум орчим төгрөг төлөх урьдчилсан тооцоо гарсан байна.

Өөрөөр хэлбэл, хагас жил тутамд Монгол Улсын валютын нөөцөд 26 сая ам.долларын дарамт үүсэх нь гэсэн үг. Гэсэн хэдий ч зээлжих зэрэглэл нь хасах зэрэглэл рүү буурсан ийм үед бонд босгож, өрөө төлж байгаад нь Сангийн яаманд түр зуур нэмэх оноо өгч болно. Цаашид ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилга батаа сайжруулах, авсан бондын өрөө үр ашиггүй зарцуулахгүй хатуу сануулга Засгийн газарт өгч буй гэдгийг сануулах юун.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41409
0 эможи
keyboard_arrow_up