СЕХ: Маргааш сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хороонд явагдана
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болохтой холбогдуулж Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2024.10.10/ мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байна. 1500 дээш хүн амтай хэсгийн хороонд 2 саналын төхөөрөмж байршуулсан. 2024 оны иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулахад бэлэн боллоо. Сүлжээгүй хэсгийн хороодод "Starlink" сүлжээг холбосон. Иргэддээ хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Зөөврийн саналын хайрцагт саналаа өгөхөөр 38 мянган иргэн хүсэлтээ ирүүлсэн. Нийт 7500 чиглэлд зөөврийн хайрцгаар саналаа өгөх үйл ажиллагаа эхэлсэн байна. Энэ удаагийн сонгуульд 2 сая 246 мянган хүн саналаа өгөх эрхтэй. Эдгээр иргэний 50 хувь нь хотод, 50 хувь нь орон нутагт саналаа өгнө.
Энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хороонд болно.
Улсын хэмжээнд нийтдээ 2230 хэсгийн хороо, 25,600 төрийн албан хаагч ажиллаж байна.
Үүнээс мэдээлэл технологийн 166 багт 2683 багийн гишүүн ажиллаж, автоматжуулсан системийг шийдэрлэж, санал хураахад бэлэн болголоо. Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн 2037 ажилтан ажиллахаар байраа эзэлсэн, санал хураалт зохион багуулахад бэлэн." гэв.