“ЖЕНКО“-ийн ургийн модноос “татгалзъя“

2024 оны 10 сарын 07

Arslan.mn

Хотын ИТХ-ын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон хүнээ нэр дэвшүүлсэн нь анхаарал татах сэдвүүдийн нэг байв.

Тодруулбал, Женко Х.Баттулга хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд АН-аас өрсөлдөх 45 кандидатын 30 гаруйг халаасалчихсан. 

Тухайбал, 

  • Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулынх нь хүү Б.Оргилбат,
  • Х.Баттулгын хиамны үйлдвэрийн захирал Б.Бадмаа,
  • Х.Баттулгын "Талх Чихэр"-ийн захирал Б.Бурмаа,
  • Х.Баттулгын туслах Б.Саруул, 
  • Л.Мөнхбаясгаланг дагаж Х.Баттулгын багт элссэн сэтгүүлч Ж.Баттуул,
  • Х.Баттулгын хүн Т.Батцогтын сайн найз VIP кузов засварын эзэн Ө.Эрдэнэболд,
  • Лайвчин О.Отгонтөгс нарын 30 орчим хүнийг НИТХ-ын сонгуульд АН-аас Х.Баттулга нэр дэвшүүлээд буй.

Учир нь Нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт бол УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн төдийгүй түүний үгнээс зөрдөггүй нэгэн учир квот авах нь асуудалгүй байжээ.

Тэр ингэж УИХ-ын сонгуулиар гаргаагүй хүчээ орон нутгийн өрсөлдөөнд асгаж буй нь ерөөсөө л "жижигхэн, жижигхэн" Женко нарыг тараан байршуулах зорилготой юм.

Энэ талаар нийтлэлч Баабар өөрийн цахим хуудсанаа "Энэ Нямбаатар заримдаа голыг нь яг олж үнэн хэлэхийн гээч...  Тэр "АН-аас бөөн "Залуу Женкочид" нэр дэвшиж. Энд, тэнд лайв хийдэг шизотой бацаанууд . Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантааж хийдэг 20, 30 нөхрийг АН НИТХ-д дэвшүүлжээ" гэж. Яг үнэн." гэж байв.

Arslan.mn

Х.Баттулгын хувьд сонгууль угтаж өөрийн хүмүүс гэх 30 орчим залуусыг дагуулан  захуудаар явж, аймаг, нийслэлийн сонгуулийг угтаж “Хүүхэд багачуудад 30 мянган төгрөгийн хүнсний талон тараана” гэсэн нь дахиад л цэвэр популист амлалт төдийгүй сонгуулиар бэлэн мөнгө амлах нь илтэд хууль зөрчсөн үйлдэл хүртэл гаргаад авсан. 

Аливаа улс орон дэд бүтцийн суурь асуудлууд болон хүний хөгжилтэй харилцан уялдаатайгаар хөгждөг бол манай улс төрч улс орны хөгжил, хүний хөгжлийг том зургаар нь харах бус халамжинд тулгуурладаг хэмээн бодох болжээ. 

Тиймээс нийслэлийн сонгогчид “ЖЕНКО“-ийн ургийн модноос “татгалзъя“.

Нийслэлчүүд сонголтондоо эзэн нь байж, ажил хийх, ачаа үүрэх, хариуцлага хүлээх ёс зүйтэй хүмүүст л итгэл үзүүлдэг юм шүү. Хэрэв зөв сонголт хийж чадахгүй бол утаатай, түгжрэлтэй Улаанбаатартаа амьдарсаар л байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659337
1 эможи

Ц. Эрдэнэбат
2024-10-08 11:45
Муу л бол *Баруун хойдталын хар овоохой* гэдэг шиг ерөнхийлөгч асан Х. Баттулгыг л муулах юм...ккк Нөгөөх нь *Номхон тэмээ ноолоход амар* гэдэг шиг дуугарахгүй!юм Мэдээллийн хэрэгслээр Н. Энхбаяр, М. Энхболд, Нямдорж, Дэмбэрэл...гээд л бүгд *Ургийн мод*-той гэх юм...
Хуцах шиг болжээ
2024-10-07 13:02
Улсын их хуралд Алуурчин яргачин зандалчин элбэгдоржийн баасыг долоож иддэг , Алуурчин элбэгдоржийн Аллага ярга хулгай дээрмийн мөнгөөр амьдардаг баахан Алуурчид хулгайчид дээрэмчид болох 40 орчим боолууд шургалж орж ирлээ. Чи яагаад энэ талаар таг дуугүй байсан бэ???? Алуурчин элбэгдорж, Алуурчин элбэгдоржийн Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
keyboard_arrow_up