Б.Буянтогтох : Мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүд бодлогын түвшинд салбараа хөгжүүлж чадна
НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.БУЯНТОГТОХ-ын сонгогч иргэдтэй уулзах уулзалт үргэлжилж байна.
Өчигдрийн уулзалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-өөр орж, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч нартайгаа уулзлаа. Тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг ярилцав. Мөн ӨЭМТ-өөр үйлчлүүлж буй иргэдийнхээ санал бодлыг сонслоо.
Энэ үеэр тэрбээр "Иргэндээ ойр эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн чухал гэдгийг хэлж байна. Ажиллаж байгаа, үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ дэвшүүлж буй санаа сэтгэгдлийг хэрэгжүүлж ажиллах болно.
Иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, эмнэлэгт үзүүлэхдээ залхсан таагүй мэдрэмж авдаггүй болгохын төлөө л зорин ажиллана. Энэ ажил, үйл хэрэг маань хэрэгжээд эхэлчихсэн. Цаашдаа улам төгөлдөржүүлэх болно." гэв.