Б.СЭМЖИДМАА: Ирэх оны төсөвт Баянгол дүүргийн гэр хорооллын өрхийг “hybrid“ орон сууцжуулах төсвийг тусгуулж чадсан
Өнгөрсөн амралтын өдрүүдэд НИТХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй Баяртулгын Сэмжидмаа тус дүүргийн 1,2,3,4,27,9,10,13,21,22-р хорооны иргэд, оршин суугчидтай уулзаж, 20 минутын хот ямар өөрчлөлтийг авчрах, Хотын сэргэлт хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, тогтолцоогоороо өөр байх талаар танилцууллаа.
Нийслэлийн МАН хамтдаа “Шинэ-Улаанбаатарыг бүтээцгээе” гэх уриатайгаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож байна.
Энэ үеэр нэр дэвшигч Баяртулгын Сэмжидмаа "Ирэх оны төсөвт Баянгол дүүргийн гэр хорооллын өрхийг hybrid орон сууцжуулах төсвийг тусгуулж чадсан. Хот төлөвлөлт хийхэд оролцож, иргэдээ түрээсийн орон сууцанд байх төлбөрийг хүртэл нийслэлээс шийдэхээр болж байнаа. Тэгж байж гэр хорооллын иргэд тав тухтай орчинд амьдрах боломжтой болно. Нийслэлээс утааны гурван том голомтод дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж зарчмыг баримталж ажиллаж байна. Улаанбаатар хот 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 14 хотын зохион байгуулалтруу шилжинэ. Тухайлбал, Баянгол дүүргийг хот болгож, хот өөрийн асуудлыг өөрсдөө шийддэг байх боломжийг бүрдүүлэх юм" гэдгийг онцлов.