УИХ-д үзээд бараагүй “цүнх“ баригч А.Бархүү АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшинэ
Нам, эвслүүд 2024 оны орон нутгийн сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулсан. Ардчилсан намын хувьд НИТХ-д өрсөлдөх 45 кандидатаа зарласан бөгөөд, үүнд нь ШИНЭ эвслийн гишүүн, тус эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүс багтсан.
Тухайлбал, НИТХ-ын сонгуульд гэхэд ШИНЭ эвслээс УИХ-д үзсэн хэд хэдэн хүн АН-аас дэвшжээ. Тэдний нэг бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянгол дүүрэт нэр дэвшиж “унасан” Алтанхугийн Бархүү.
Нийслэлийн ИТХ-ын 1-р тойрог, Баянгол дүүрэгт Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөөд “унасан” А.Бархүүг нэр дэвшүүлэхээр баталжээ.
А.Бархүү нь агааржуулалтын инженер, эдийн засагч мэргэжилтэй нэгэн.
Боловсрол
1984-1992: Ерөнхий боловсролын 83-р бүрэн дунд сургууль
1992-1997: Уралын Техникийн Их Сургууль- Барилгын дулаан хангамж, агааржуулалтын инженер
2000-2002: Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль- Банк зээлийн эдийн засагч, Санхүүч
Ажлын туршлага
-1997: "ECD" ХК- Хөдөлмөр хамгааллын инженер
1998-2003: "Хадгаламж" банк- Эдийн засагч
2000-2015: "Монголын банкируудын холбоо"- Үүсгэн байгуулагч
2000-2015: "Монголын банкируудын холбоо"- Удирдах зөвлөлийн гишүүн
2000-2015: "Монголын банкируудын холбоо"- Гүйцэтгэх захирал
2013-2016: "Уно Ретиэль" ХХК- Гүйцэтгэх захирал
2014-2024: " Энхтайван Өргөө" ТББ - Удирдах зөвлөлийн дарга
2015-2017: "МЗХ"-ны Үндэсний залуучуудын холбооны гишүүн
2021-2023: "ИЗНН"-Ерөнхий нарийн бичгийн дарга
2021-2023: "ИЗНН" -Дэд дарга
2023-2024: "Шинэ нам" - Даргын зөвлөх
2023-2024: "Шинэ нам" - Төв зөвлөлийн гишүүн
2023-2024: "Шинэ нам"- Ерөнхий зөвлөлийн гишүүн
2023-2024: Шинэ Намын БГД-ын хороон дарга









